АЖ АХУЙН НЭГЖ БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ЗААВРЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЖЭЭ
Монгол Улсын Сангийн Сайдын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Маягт, заавар батлах тухай” 361 дүгээр тушаалаар Аж ахуйн нэгжид мөрдөгдөх “Санхүүгийн тайлан, тодруулгыг бэлтгэх заавар”, “Санхүүгийн тайлангийн А маягт”, “Санхүүгийн тайлангийн Б маягт”-ыг тус тус баталсан байна. Эдгээр маягтуудыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна.
Монгол Улсын Сангийн Сайдын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Маягт заавар батлах тухай” 386 дугаар тушаалаар Төрийн бус байгууллагад мөрдөгдөх “Нягтлан бодох бүртгэлийн дансны нэгдсэн жагсаалт”, “Санхүүгийн тайлан, тодруулгыг бэлтгэх загвар”, “Санхүүгийн тайлангийн А маягт”, “Санхүүгийн тайлангийн Б маягт”-ын загварыг баталсан байна. Тус заавар, маягтыг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн байна.