ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН НЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР ӨР ТӨЛБӨРТЭЙ БОЛСОН ИРГЭНИЙ ДАРААХ ОРЛОГООС ТӨЛБӨР ГАРГУУЛЖ БОЛОХГҮЙ.
ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН НЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР ӨР ТӨЛБӨРТЭЙ БОЛСОН ИРГЭНИЙ ДАРААХ ОРЛОГООС ТӨЛБӨР ГАРГУУЛЖ БОЛОХГҮЙ. Үүнд:
1. Гамшиг, аюулт үзэгдэл, осол, онцгой нөхцөл байдлын улмаас үзүүлж байгаа тусламж, тэтгэлэг, хандив;
2. Илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс, нэг удаагийн урамшуулал, ажлаас халагдсаны тэтгэмж;
3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу олгож байгаа хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмж;
4. Донорт олгож байгаа нөхөх олговрын мөнгө;
5. Нэмэгдэл хоол, амралт, сувиллын эмчилгээ, хиймэл эрхтэн хийлгэхэд зориулан олгосон зардал;
6. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний, тэжээн тэтгэгчээ алдсаны тэтгэмж, тэтгэвэр;
7. Хүүхдийн болон сургалтын байгууллагын тэтгэлгийн мөнгө;
8. Эрүүл мэндэд учруулсан хохирлын нөхөн төлбөр:
9. Хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу олгож байгаа тэтгэмж, тэтгэлэг.
Эх сурвалж: http://www.legalinfo.mn/law/details/12701