БҮХ ХЯТАДЫН АРДЫН 13 ДАХЬ УДААГИЙН ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ ЧУХАЛ АСУУДЛУУД
2018 оны 3-р сарын 5 ны өдрийн Бүх хятадын ардын 13 дахь удаагийн хурал 9 цагт Бээжинд Ард түмний их танхимд эхэллээ.Тус хурал нь 1954 оноос эхэлнэ 5 жилд нэг удаа хуралддаг ба энэ удаагийн хурал нь 13 дахь удаагийнх юм. Тус хурлыг нээж Ерөнхий сайд Ли Кэц Ян хурлын товч танилцуулга хийлээ. Өмнөх Ардын их хуралд нийт 2980 төлөөлөгч оролцсон бол өнөөдрийн хуралд Хятадын муж бүрээс сонгогдсон төлөөлөгчид болон Хятад автономит бүсэд хамаарах Хонг Конг, Тайвань, Макао, Өвөр Монгол –оос мөн төлөөлөгчид ирж оролцож нийт 2970 төлөөлөгч оролцсон байна. Тус хурлаар хэлэлцэх гол асуудлууд:
Засгийн газрын тайлангийн тойм, төсвийн тайланг хянаж үзэх, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, өөрчлөлтийг хянах хуулийн төслийг хэлэлцэх, ардын Их Хурлын Байнгын хорооны ажлын тайлан, Ардын дээд шүүхийн ажлын тайлан, Ардын дээд шүүхийн прокурорын ажлын тайлан, Төрийн департаментийн институцийн шинэчлэлийн хөтөлбөрийг авч хэлэлцэх мөн түүнчлэн 2017 оны үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлвөлгөөний хэрэгжилт, 2018 оны үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлвөлгөөний төсөл, 2018 оны улсын төсвийн төслийг боловсруулах зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.Хамгийн анхаарал татаж буй асуудал бол үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой асуудал юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсанаар Бүх Хятадын ард түмний сонгуулиар сонгогддог ерөнхий сайд, Хятадын коминисст намын даргын (Бүх Хятадын дарга) бүрэн эрхийн хугацааг 5 жил байсныг хугацаагүй болгох юм.
Уг хурлын үеэр Хятадын коминисст намын дарга Си Зиньпин хэлэхдээ: Хуулийн дагуу улс орныг удирдах зарчмыг баримтлахын тулд бид үндсэн хуулиар улс орныг удирдах зарчим, хуулийг дээдлэх зарчмыг баримтална. Үндсэн хуулийн шинэчилсэн найруулга нь нам, улс төрийн амьдралд томоохон үйл явдал болж байгаа бөгөөд социализмыг хөгжүүлэх гол үндэс нь болж байгаа юм. Харин Хятадын улс төрийн товчооны орлогч дарга Ван Чен: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг олон талаас нь авч үзсэн. Үүнд: Шинжлэх ухааны үзэл баримтлал, Социализмын шинэ эрин үеийн улс төр, нийгмийн шинжтэй Хятадын онцлогтой болон өдөр тутмын амьдралын удирдамж, социализмын ерөнхий байр суурийг баяжуулах, хууль тогтоомжийн дагуу улс орныг зохицуулах арга замыг боловсронгуй болгох, бидний хувьсгал, бүтээн байгуулалтын явцыг баяжуулж, төгөлдөржүүлж, эх оронч үзэл баримтлалыг бэхжүүлэн сайжруулах Хятадын Коммунист намын ерөнхий манлайллыг бэхжүүлж, бэхжүүлэх агуулгыг баяжуулах, социализмын үндсэн үнэт зүйлсийг ухуулан сурталчлах, төрийн тэргүүнийг томилох талаарх холбогдох заалтыг шинэчлэн боловсронгуй болгох; Хууль тогтоомж, дүрэм журам, Комиссын холбогдох заалтуудыг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэж үзсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: http://www.xinhuanet.com/politics/2018lh/2018-03/05/c_129822998.htm
http://news.sina.com.cn/china/xlxw/2018-03-05/doc-ifxipenn3088380.shtml