Xонконгийн Олон улсын арбитрын төв ОХУ-ын арбитрын байгууллагатай Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Хонконгийн Олон улсын арбитрын төв ("HKIAC") нь Орчин Үеийн Арбитрын Хүрээлэн дахь Арбитрын Төв ("IMA") буюу ОХУ-д арбитрын үйл ажиллагаа явуулахыг ОХУ-ын засгийн газраас хүлээн зөвшөөрсөн ОХУ-ын арбитрын байгууллагатай Хамтын ажиллагааны гэрээн ("Гэрээ") байгуулсныг зарлахад таатай байна. Энэхүү гэрээнд 2018 оны 3-р сарын 6-ны өдөр HKIAC-ийн дарга Маттью Гирнг, IMA-ийн Удирдах зөвлөлийн Ерөнхийлөгч Юрий Филипенко нар гарын үсэг зурав.
Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар HKIAC-ийн зүгээс тасралтгүй хэрэгжүүлж буй хууль эрхзүй, бизнесийн хамтын нийгэмлэгүүдийн хоорондын харилцаа холбоо, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд дэмжлэг болж өгсөн байна.
Сүүлийн жилүүдэд Оросын хууль эрх зүй болон бизнесийн салбарууд нь HKIAC-д хандах сонирхол нэмэгдсээр байна. 2016 онд ОХУ-ын Арбитрын Холбооноос гаргасан судалгаагаар HKIAC нь оросын талуудад холбогдох маргаанд илүү оролцдогоороо Азийн дээд байгууллага мөн гэж онцлон тэмдэглэв.
ОХУ-ын зах зээл нь HKIAC арбитрт хандах сонирхол өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан HKIAC нь орос хэлтэй 30 арбитрчаар бүрэлдэхүүнээ өргөтгөж, 2013 онд Батлагдсан Арбитрын дүрмийг орос хэлэнд орчуулж мөн ОХУ-д олон тооны арга хэмжээ зохион байгуулж оролцсон юм.
Эх сурвалж: https://mailchi.mp/hkiac/news-alerthkiac