ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын Хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг танилцуулах хэлэлцүүлгийг 2018 оны 03 дугаар сарын 14-нд "Хуульчдын танхим"-д зохион байгуулна. 

Харин Монгол Улсын ХЗДХЯ-наас боловсруулсан Өмгөөллийн тухай хуулийн төсөл, танилцуулга, үзэл баримтлалыг танилцуулах, Өмгөөллийн тухай хууль”-ийн төслийн хэлэлцүүлэг 2018.03.15-ны өдрийн 09:00 цагт “М Плаза” төвд зохион байгуулагдана. Тус хэлэлцүүлэгт орон нутгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга нар болон Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн гишүүдийн төлөөллүүд оролцно.