ШҮҮХ ДЭХ ОРОН ТООНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН АЖЛЫН БАЙР НЭЭЛТТЭЙ ЗАРЛАХ ТУХАЙ

   Дараах шүүхүүдэд орон тооны эвлэрүүлэн зуучлагчийн 7 сул орон тоо гарсан тул уг ажлын байрыг олон нийтэд нээлттэй зарлаж байна.

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

    2

2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

2

3.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

1

4.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

1

5.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

1

   

Иймд дээрх ажлын байранд ажиллах хүсэлтэй эвлэрүүлэн зуучлагчид өргөдөлөө Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлнэ үү.

Бүрдүүлэх материал:

1.Өргөдөл

2.Төрийн албан хаагчийн анкет

3.Иргэний үнэмлэхний хуулбар

4.Их, Дээд сургуулийн төгссөн дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулах/

5.Эвлэрүүлэн зуучлагчийн эрхийн гэрчилгээний хуулбар

6.3х4 зураг 3 ширхэг

Өргөдөл авах хугацаа:

2018 оны 02 дугаар сарын 12-наас 03 дугаар сарын 07-ны өдрийн 08.30-17.30 цаг хүртэл

Өргөдөл авах газар: Шүүхийн ерөнхий зөвлөлийн №202 тоот өрөө

Холбогдох утас: 70007028, 99900498 Эвлэрүүлэн зуучлал хариуцсан референт Р.Ичинхорлоо 

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

 

ЭХ СУРВАЛЖ: /www.mglbar.mn/