БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА

Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Засгийн газраас “Үндэсний хөтөлбөр батлах тухай” №50 дугаар тогтоолыг баталжээ.

Тус тогтоолын хавсралтаар ”Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталжээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгасан байна.

Мөн хөтөлбөрийн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт Монгол улсын Засгийн газраас үүрэг болгосон байна.

 

Эх сурвалж: legalinfo.mn