ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД ШҮҮГЧДЭЭС САНАЛ АВЧ БАЙНА
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулаад байгаа билээ.
Төслийг Хуульчдын холбооны Зөвлөлийн 2018 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн хуралд танилцуулах бөгөөд Шүүгчдийн хорооноос тодорхой байр суурь илэрхийлэхэд шүүгчдийн санал, оролцоо чухал байна.
Төслийг Хуульчдын холбооны цахим хуудасны https://www.mglbar.mn/?action=content&view=article&id=2613 холбоосоор орж татаж авах боломжтой.
Эх сурвалж: https://www.mglbar.mn/