МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 сарын 03-ны өдрийн 5 дугаар “Журам батлах тухай” тогтоолоор “Нөөц ашигласны төлбөр болон тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах тухай” журам батлагдсан байна.

Энэхүү Нөөц ашигласны төлбөр болон тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журмаар газрын тосны нөөц ашигласны төлбөр болон хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулах юм байна.

Эх сурвалж. http://legalinfo.mn