НҮБ-ЫН ХҮН АМЫН САН, ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР ХАМТРАН ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙН ДУУДЛАГА, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГ НЭЭЛЭЭ

   Цагдаагийн ерөнхий газраас Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сангийн хооронд байгуулсан 2016-2021 онд хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн хүрээнд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд Цагдаагийн ерөнхий газраас “Гэр бүлийн хүчирхийллийн цахим мэдээллийн нэгдсэн сан”-ийн нээлтийг 2018 оны 4-р сарын 09-ний өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгуулжээ.

Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийн системийг боловсронгуй болгосноор дуудлага мэдээллийн дагуу ажиллаж буй цагдаагийн алба хаагч хүчирхийлэл үйлдэгчийн талаарх мэдээллийг урьдчилан мэдэх боломжтой болохоос гадна хүчирхийлэл үйлдэгчид ял завших боломж олгохгүй байх, хохирогчид үзүүлэх тусламж үйлчилгээг тодорхойлоход ач холбогдолтой юм.

   Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн санд Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байранд үйлчлүүлсэн хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүд, хүүхдийн мэдээллийг нэгтгэснээр гэр бүлийн хүчирхийллийн бодит тоо мэдээлэл, хүчирхийллийн талаарх мэдээллийг бүрэн бүртгэх юм байна.

                                                                                   

        Эх сурвалж: http://mongolia.unfpa.org