БНХАУ-ын Шилийн гол аймгийн зүүн үзэмчин хошуунд Монгол иргэдэд зориулсан хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх цэг нээгдлээ

   БНХАУ-ын Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Улиастай хотын Хууль зүйн товчоонд “Монгол иргэдэд хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх цэг” 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр албан ёсоор нээгдлээ.

   Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар, Зүүн Үзэмчин хошуу хоорондын хамтын ажиллагааны үр дүнд байгуулагдсан энэхүү цэгт хандсанаар монгол иргэд БНХАУ-ын хууль тогтоомжийн талаар мэдээлэл авахаас гадна эвлэрүүлэн зуучлах, мөн төлбөртэй, төлбөргүй өмгөөлөгч авах боломжтой болж байна. 

   Эх сурвалж: http://www.consul.mn