ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ХӨРӨНГӨ, ОРЛОГОО ГАДААД УЛСАД ШИЛЖҮҮЛЭХ ЭРХ

Хөрөнгө оруулалтын тухай хуульд зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн  хөрөнгө оруулагч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт татвар төлөх үүргээ бүрэн биелүүлсний үндсэн дээр доор дурдсан өөрт ногдох хөрөнгө, орлогыг гадаад улсад саадгүй гаргах эрхтэй. Үүнд:

1.үйл ажиллагаанаас олсон ашиг, ногдол ашиг;

2.оюуны өмчийг бусдад ашиглуулсан эрхийн шимтгэл, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсний төлбөр;

3.гадаад улсаас олгосон зээлийн үндсэн төлбөр болон хүү;

4.аж ахуйн нэгжийг татан буулгасны дараа өөрт ногдох хөрөнгө;

5.хуулийн хүрээнд олсон буюу өмчилж байгаа бусад хөрөнгө.