“ПРОКУРОРЫН ЁС ЗҮЙН ДҮРЭМ”, “ПРОКУРОРЫН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ”-ҮҮДИЙГ БАТАЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 сарын 31-ний өдрийн 10 дугаартай зарлигаар “Прокурорын ёс зүйн дүрэм”, “Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам”-ыг тус тус баталсан байна.
Энэ зарлиг батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 268, 2015 оны 85 дугаар зарлигийг тус тус хүчингүй болсон.
Прокурорын ёс зүйн дүрмийн зорилт нь прокурорын албаны үйл ажиллагаа болон хувийн амьдралдаа баримтлах зарчим, даган биелүүлэх хэм хэмжээг тодорхойлж, түүнийг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх; прокурорын ёс зүйн, хариуцлагатай байдлыг бэхжүүлж, прокурорт итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх; прокурорын хараат бус байдлыг хамгаалахад оршино.
Эх сурвалж: Төрийн мэдээлэл, 2018-3-26-ны өдрийн №12 /1017/