2018 ОНЫ ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИНГ ТОГТООЛОО
Хүн амын амьжиргааны доод түвшин гэдэг нь хэрэглээний доод хэмжээг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг хэлдэг бөгөөд хэрэглээний доод хэмжээ гэж хүний нэн тэргүүний зайлшгүй хэрэгцээг хангах хүнсний болон хүнсний бус хэрэглээний сагсаар тодорхойлсон бараа, үйлчилгээний шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон тоо, хэмжээг хэлдэг юм.
Үндэсний статистикийн хорооны даргын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/13 дугаартай тушаалаар 2018 оны Хүн амын амьжиргааны доод түвшинг тогтоосон юм. Үүнийг дараах байдлаар тогтоосон байна:
1. Баруун бүс буюу Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудын хүн амын амьжиргааны доод түвшин 178,000 төгрөг,
2. Хангайн бүс буюу Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Хөвсгөл, Орхон аймгуудын хүн амын амьжиргааны доод түвшин 182,600 төгрөг,
3. Төвийн бүс буюу Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгуудын хүн амын амьжиргааны доод түвшин 175,600 төгрөг,
4. Зүүн бүс буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын хүн амын амьжиргааны доод түвшин 174,000 төгрөг,
Улаабаатар хотын хувьд хүн амын амьжиргааны доод түвшин 198,600 төгрөг гэж тус тус ангилсан байна.