ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧИД ДАВУУ ЭРХ ОЛГОХ АРГАЧЛАЛЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Сангийн сайдын 58 дугаар тушаалаар Тендерт оролцогчид давуу эрх олгох аргачлалыг шинэчлэн баталлаа.

Энэхүү аргачлалын зорилго нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендерт оролцогчид давуу эрх олгохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино. Дээр дурдсан тендерт оролцогчид давуу эрх олгох аргачлал шинэчлэн батлагдсанаар хуучин дагаж мөрдөгдөж байсан Сангийн сайдын 2015 оны 169 дүгээр тушаалын хавсралтаар шинэчлэн батлагдсан “Тендерт оролцогчид давуу эрх олгох аргачлал”-ыг хүчингүй болгосон байна.

 

Эх сурвалж: http://legalinfo.mn/law/details/13311?lawid=13311