ТҮҮХ, СОЁЛЫН ХОСГҮЙ ҮНЭТ ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТЫН ЖАГСААЛТ
Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллага (цаашид “зөвшөөрөл хүсэгч” гэх) дор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бичгээр хүсэлт гаргана: Үүнд.
1.Зөвшөөрөл хүсэгч нь иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
2.Хосгүй үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх зорилго, ач холбогдол, хугацаа, тээвэрлэлт болон хадгалалт, хамгаалалтын нөхцөл, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгасан үндэслэл бүхий танилцуулга;
3.Тухайн хосгүй үнэт дурсгалт зүйл нь соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд бүртгэгдсэн талаарх лавлагаа;
4. Хосгүй үнэт дурсгалт зүйлийг сэргээн засварлах, сурталчлах талаар гадаад улсын байгууллагатай байгуулсан хүчин төгөлдөр гэрээ;
5. Хосгүй үнэт дурсгалт зүйлийн 10х15 хэмжээтэй 2 хувь өнгөт гэрэл зураг;
6.Хосгүй үнэт зүйлийг даатгуулсан баримт.
Жич: Зөвшөөрөл хүсэгч нэгээс дээш хосгүй үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх тохиолдолд дээрх баримт бичгийг дурсгалт зүйл тус бүрээр бүрдүүлнэ.
Улсын хилээр нэвтрүүлэх хосгүй үнэт дурсгалт зүйлийн даатгал нь түүнийг тээвэрлэх болон гадаад улсад байх хугацаанд хүчинтэй байх бөгөөд даатгалыг 10-аас доошгүй жил даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа, соёлын үнэт зүйлийн даатгал хийж байсан туршлагатай, олон улсад нэр хүнд бүхий даатгалын байгууллагад даатгуулна.
Эх сурвалж: http://www.legalinfo.mn/annex/details/8407?lawid=13318