ЦЭРГИЙН АЛБЫГ БИЕЭР ДҮЙЦҮҮЛЭН ХААХ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАГДЖЭЭ

ШИНЭЧЛЭН БАТЛАГДЖЭЭ

 

Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 80 дугаар тогтоолоор “Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах журам”-ыг шинэчлэн баталсан байна.

Энэхүү журмаар Монгол Улсын иргэн цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаахтай холбоотой харилцааг зохицуулөх бөгөөд иргэнээр цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаалгах ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга нутаг дэвсгэрийн зарчмаар зохион байгуулна.

Иргэн цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах хүсэлтээ сум, хорооны Засаг даргаар уламжлан харьяалагдах аймаг, дүүргийн цэрэг татлагын товчоонд гаргана. 

Аймаг, дүүргийн Засаг дарга цэрэг татлагын товчооны саналыг үндэслэн иргэнийг цэргийн дүйцүүлэх албанд элсүүлж, алба хаалгах шийдвэрийг гаргана. Аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб иргэнтэй цэргийн дүйцүүлэх алба хаах тухай гэрээ байгуулж, биелэлтийг дүгнэнэ.

Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах

Цэргийн штабын санал, аймаг, нийслэл (дүүрэг)-ийн Засаг даргын шийдвэрээр цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэн дараах үүргийг гүйцэтгэнэ: Үүнд:

ü  тухайн орон нутгийнхаа батлан хамгаалах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох;

ü  гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд оролцох;

ü  хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэм сахиулахад дэмжлэг үзүүлэх;

ü  улсын хилийн бүс, зурваст улсын хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулахад оролцох;

ü  хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх;

ü  орон нутгийн хамгаалалтад оногдуулсан томилгоот үүргээ гүйцэтгэх;

ü  улсын болон орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажилд зохион байгуулалттай оролцох.

Алба хаагч иргэн алба хаах хугацаандаа 6 сараас доошгүй хугацаагаар дээрх  үүргийг биечлэн гүйцэтгэсэн байна.

 

Эх сурвалж: http://legalinfo.mn/law/details/13298