“ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЁС” СЭТГҮҮЛД НИЙТЛҮҮЛЭХ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ТУХАЙ

   Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс 14 дэх жилдээ эрхлэн гаргаж буй хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгаа, практикийн улирал тутмын  “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2017 оны 1 дүгээр улирлын дугаарт эрх зүйн асуудлаар судалгаа, шинжилгээний ажил эрхэлдэг эрдэмтэн, судлаач, багш, хуульч та бүхнийг эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл бичиж ирүүлэхийг урьж байна.

Тус сэтгүүлд нийтлэгдсэн эрдэм шинжилгээний бүтээлд Хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цаг болон Хууль зүйн их, дээд сургуулиудын магистр, докторын сургалтын хөтөлбөрт эрдэм шинжилгээний багц цаг тооцдог болно.

   Тус сэтгүүлд ирүүлэх эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл нь “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн журмын 3 дугаар зүйл болон 4 дүгээр зүйлд заасан эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах шаардлагыг хангасан байвал зохино.

 

Жич: Бүтээлийг 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүртэл дараах хаягаар хүлээн авна.

Сэтгүүлийн редакц

Цахим хаяг: lawjournal@leqalinstitute.mn

Утас: 11-315734

Сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Нямбаяр