“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” АРД ТҮМНИЙ КОМПАНИ БОЛЛОО

“Эрдэнэс-Тавантолгой”  компанийн байранд 1072 хувьцааны “Мэдээллийн төв”-ийн нээлт өнөөдөр /2018.05.21/  боллоо.

Тус “Мэдээллийн төв“ нь хоёр үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж. Тодруулбал, компанийн үйл ажиллагааг ил тод нээлттэй, хүнд сурталгүй болгох зорилгоор 1072 хувьцаатай холбоотой  мэдээллийг Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран иргэдэд нэг цэгээс шуурхай хүргэх юм байна. 

“Мэдээллийн төв”-өөс компани болон хувьцаатай холбоотой  мэдээллийг  иргэдэд хурдан, шуурхай хүргэж, мөн шилэн дансыг ил тод болгоно. Хувьцааг ирэх есдүгээр сараас Хөрөнгийн бирж дээр гаргах бэлтгэл ажлаа хангаж, төр болон аж ахуйн нэгж, иргэн эзэмшдэг 1072 хувьцаа эзэмшигчдэд 2019 оноос ногдол ашиг хүртээнэ гэж мэдэгдсэн байна.

 “Эрдэнэс-Таван толгой”  ХК-ийн  1072 хувьцааг хэн эзэмших вэ?

Засгийн газрын 2012 оны 4 сарын 11-ний өдрийн 116 дугаар тогтоолоор 2012 оноос өмнө төрсөн Монгол Улсын иргэн бүрд 1072 хувьцааг эзэмшинэ. Харин энэ өдрөөс хойш төрсөн иргэд эзэмшихгүй юм.

1072 хувьцааны ногдол ашиг авч болох уу?

Компани өнгөрсөн хугацаанд алдагдалтай ажиллаж ирсэн тул 2018 оны 4 сарын 26 -ны өдрийн ТУЗ-ийн 08 дугаар тогтоолоор ногдол ашиг хуваарилахгүй байх тухай шийдвэрийг гаргасан. Харин цаашид компани ашигтай ажилласан тохиолдолд ногдол ашиг хуваарилах эсэх шийдвэрийг гаргана.

Эх сурвалж: https://www.news.mn/?id=279024