ЦЭЦИЙН ШИНЭ ГИШҮҮДИЙН НЭРС ТОДОРЧ ЭХЭЛЛЭЭ

Үндсэн хуулийн цэцийн дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Шинээр томилох цэцийн гишүүдийн гурвыг нь Ерөнхийлөгч, нэгийг нь УИХ-ын дарга  өргөн мэдүүлэх ёстой байдаг.ан нэр дэвшигчээ тодруулжээ

Ерөнхийлөгч Цэцийн гишүүнд нэр дэвшигч нараа тодруулжээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн болох  Д.Наранчимэг, Н.Жанцан Т.Лхагва нарын хугацаа дуусгавар болж, тэдний оронд Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нарын хүмүүсийг Цэцийн гишүүнээр томилохоор ярилцаж байгаа гэнэ. Нэр дэвшихээр яригдаж буй Ц.Нанзаддоржийн хувьд Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан бол Г.Туулхүү нь эрх зүйч мэргэжилтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байжээ. Харин Б.Буяндэлгэрийн хувьд ардын их хурлын депутатаар ажиллаж байсан гэсэн албан бус мэдээлэл байна.

Хуулийн дагуу Цэцийн есөн гишүүнийг УИХ, Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхээс гурав, гурваар нь томилгоо хийдэг. Мөн тухайн гишүүнийг томилсон институц нь нөхөн томилгоо хийдэг. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6.3-т “Цэцийн гишүүний бүрэн эрх томилогдсон өдрөөс эхэлж, дараагийн гишүүн томилогдох хүртэл үргэлжилнэ” гэж заасан байдаг учраас цэцийн гишүүд шинээр томилогдох хүртэл одоогийн гишүүд үүрэгт ажлаа хийх юм.

Эх сурвалж: https://www.news.mn/?id=278967