УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсний дагуу Ус сувгийн удирдах газарт хэлэлцүүлэг зохион байгуулсан байна..
Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудаас бүрдсэн, талуудын оролцоог тэгш хангасан уг хэлэлцүүлэгт оролцогч талууд хуулийн төслийг яаралтай батлуулж, усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг бууруулах, ус бохирдуулсны төлбөрийн нэгдмэл системийг бий болгож хэрэгжүүлэх нь чухал гэдэгтэй санал нэг боллоо.