ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛИЙН  НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААР

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААР

    Монгол Улсын Их Хурлын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан 2015 оны 1-р сарын  15-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ.

 Хуульд нэмэлтээр :

·      40 дүгээр зүйлийн 40.4 дэх заалт “Шийдвэр гүйцэтгэгч нь эд хөрөнгийн тухай мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн төлбөр төлөгчийн мөнгөн хадгаламжийн болон харилцах дансны мэдээллийг авах саналыг шийдвэр гүйцэтгэх албаны даргад гаргах бөгөөд шийдвэр гүйцэтгэх албаны дарга уг саналын үндэслэлийг хянана”;

·     133 дугаар зүйлийн  133.4.4 дэх заалт “Улсын Ерөнхий гүйцэтгэгчийн эрх үүрэг” хэсэгт “шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн төлбөр төлөгч иргэн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын[1][1] гадаадад зорчих, цагаачлах эрхийг түтгэлзүүлэхгэсэн заалт нэмэлтээр орсон байна.

    Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч болсон байгууллага, иргэний мөнгөн хадгаламжийн болон харилцах дансны мэдээллийг авах, гадаадад зорчих эрхийг түтгэлзүүлэх зэрэг эрхийг нэмж хуульчилжээ.

Түүнчлэн хуулийн:

-    34 дугаар зүйл “Шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа” хэсгийн 34.3, 34.4-д заасан шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд гомдол гаргах, шийдвэрлэх;

-    40 дүгээр зүйл “Эд хөрөнгийн тухай мэдүүлэг” хэсэг;

-   143 дугаар зүйл “Шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах” хэсгийг тус тус өөрчлөн найруулсан байна.



[1][1] Компаний тухай хуулийн 83-р зүйл: Гүйцэтгэх удирдлага гэдэг нь компанийн дүрэм болон гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж буй баг эсвэл  хувь хүн /гүйцэтгэх захирал/ийг ойлгоно.