ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙГ ГАР УТСАНДАА
“Монгол өмгөөлөгч” хууль зүйн фирм нь үүрэн холбооны “Юнител” групптэй хамтран иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль тогтоомжийг сурталчилах зорилгоор хууль зүйн мэдээ мэдээлэл, зөвлөгөөг 2015 оны 02 сарын 01-нээс эхлэн өдөр бүр хүргэж байхаар боллоо.
Юнителын хэрэглэгчид Юмедиа үйлчилгээний “Монгол өмгөөлөгч” багцыг сонгосноор хууль, эрх зүйн ач холбогдолтой мэдээ мэдээлэл, үйл явдал, шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаарх мэдээллийг гар утсандаа мессэж хэлбэрээр тогтмол хүлээн авах болно.
Энэхүү үйлчилгээнд хамрагдсанаар та өдөр тутам нийгмийн харилцаанд оролцохдоо өөрийн болон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хүндэтгэн хамгаалахын сацуу хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагаа хэрэгжүүлж, мэдлэгийн хүрээгээ нэмэгдүүлэх боломжтойгоороо онцлогтой юм.
16 дугаар Поп Бенедиктийн “Хаана хүмүүс хуульгүй амьдарна, тэр нийгэмд хүмүүс эрх чөлөөгүй байдаг” хэмээн хэлсэнчлэн танд хуулиар хүлээсэн үүргээ ухамсарлан биелүүлж, олгогдсон эрх, эрх чөлөөгөө эдлэснээр таны үйл хэрэг үргэлж бусдаас алхам урд байх боломжийг бид олгож байна.
Та тус багцыг идэвхжүүлэхийг хүсвэл 1499 дугаарт 11 гэсэн мессэжийг илгээгээрэй. (Зөвхөн Юнителын хэрэглэгчид)