ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦОХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.
Шүүхийн шинжилгээний байгууллагын “Гадаад харилцааны чиглэлээр 2018 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний дагуу Бүгд Найрамдах Солонгос Улсын ДӨҮ Жэн (DOWGene) ДНХ-ийн судалгаа, шинжилгээний компаний гүйцэтгэх захирал Чуун Хунг Ван тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 07 дугаар сарын 02-ноос 03-ны өдрүүдэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд албан айлчлал хийлээ.
Энэхүү айлчлалын хүрээнд ДНХ-ийн шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах “Харилцан ойлголцох санамж бичиг” байгуулж, уг компаний үйлдвэрлэсэн ДНХ-ийн оношлуурт чанарын хяналтын шинжилгээг хамтран хийж, үр дүнг солилцон харилцан үнэлгээ өгсөн байна.
Эх сурвалж: http://nifs.gov.mn/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн албан ёсны вэбсайт