Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай

Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

1.      Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл,

2.      Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл,

3.      Эрүүл мэндийн даатгалын Монгол сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл,

4.      Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоол,

5.      Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл,

6.      Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл,

7.      Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл,

8.      Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл,

9.      Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл,

10.  Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

11.  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

12.  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл,

13.  Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн төсөл,

14.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл,

15.  Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,

16.  Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

17.  Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл,

18.  Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл,

19.  Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл,

20.  Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

21.  Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

22.  Согтууруулах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төсөл,

23.  Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

24.  Бусад.

 

Эх сурвалж: Төрийн мэдээлэл эмхтгэлийн 2018 оны 07 сарын 09-ны өдрийн 26  дугаар