НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТӨЛБӨРТЭЙ ЗОГСООЛ АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №4/27 дугаар тогтоолоор “Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам”-ыг батласан байна.

Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д ““замын байгууламж” гэж бүх төрлийн гүүр, тавилан, гүүрэн гарц, унадаг дугуй болон явган зорчигч, хөгжлийн бэрхшээлтэй хүн зорчиход зориулсан зам, ус зайлуулах хоолой, шуудуу, хонгил, замын хөдөлгөөнийг зохицуулах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зориулалттай төхөөрөмж, авто замын зурвас газарт байгаа төлбөр авах цэг, авто зогсоол болон бусад байгууламжийг” гэж зааснаар авто зогсоол нь замын байгууламжид ордог байна.

Мөн уг хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд холбогдох хууль, журмын дагуу захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ”, “Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам”-ийн 3.1-д “Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газар /одоо бол Нийслэлийн авто замын хөгжлийн газар/ нь төлбөртэй зогсоолын үйлчилгээ явуулах эрх бүхий хэрэгжүүлэгч байгууллага байна”, 5.1.4-д “Зогсоолын үйлчилгээ эрхлэхээр байгуулагдсан аж ахуйн нэгж, байгууллагуудтай гэрээ байгуулж, үйл ажиллагаанд хяналт тавих” гэж заасны дагуу нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулахдаа Нийслэлийн авто замын хөгжлийн газраас зөвшөөрөл авч, гэрээ байгуулан ажиллуулна.

Авто зогсоолын талбай шинээр гаргах зөвшөөрөл олгох ажлын хүрээнд дараах материалыг бүрдүүлэн Нийслэлийн авто замын хөгжлийн газарт гаргана. /эх сурвалж Нийслэлийн авто замын хөгжлийн газрын сайт/

Үйлчилгээний төрөл

Баримт бичгийн бүрдэл

Олгогч байгууллага

Тайлбар

Авто замд орц гарц, зогсоолын талбай шинээр гаргах

Албан бичиг

Аж ахуйн нэгж байгууллага

Тухайн газарт орц гарц, зогсоол хийж гүйцэтгэх хуваарь болон хугацааг тодорхой бичих

Батлагдсан ерөнхий төлөвлөгөөний зураг

Нийслэлийн хот төлөвлөлт,ерөнхий төлөвлөгөөний газар

Хуулбар хувь

Газрын гэрчилгээ,гэрээ, кадастрын зураг

Нийслэлийн газрын алба, дүүргийн өмч,газрын харилцааны алба

Хуулбар хувь

Зураг /фото/

Аж ахйн нэгж, байгууллага ,хувь хүн өөрөө

Тухайн орчны фото зургийг хавсаргана.

Өргөдөл

Аж ахйн нэгж, байгууллага ,хувь хүн өөрөө

Тухайн газарт орц гарц, зогсоол хийж гүйцэтгэх хуваарь болон хугацааг тодорхой бичих

Төлбөртэй зогсоолын үйлчилгээ эрхлэгч нь дараах эрхтэй. /Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам 6 дугаар зүйл/ Үүнд:

1.      Үйлчлүүлэгчдээс зогсоолын үйлчилгээ эрхлэгчтэй холбоотой хууль, дүрэм журмыг биелүүлэх шаардлага тавих, энэхүү журамд заасан хариуцлага хүлээлгэх;

2.      Хэрэгжүлэгч байгууллагаас тээврийн хэрэгслийн зогсоолтой холбоотой стратеги, бодлого, төлөвлөлт, холбогдох эрх зүйн актыг шаардах;

3.      Зогсоолын техникийн нөхцөл, шаардлагыг хангахгүй, галын болон бусад төрлийн аюултай, даац хэртрүүлсэн тээврийн хэрэгсэлд зогсоолоор үйлчилэхээс татгалзах.

Төлбөртэй зогсоолын үйлчилгээ эрхлэгч нь дараах үүрэгтэй. /Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам 7 дугаар зүйл/ Үүнд:

1.      Хариуцаж буй зогсоолын үйлчилгээг холбогдох хууль, тогтоомж, журмын дагуу эрхлэх;

2.      Орон нутгийн захиргааны байгууллагаас тээврийн хэрэгслийн зогсоолын үйлчилгээний чанарыг дээшлүүлэхтэй холбоотой тавьсан шаардлагыг биелүүлэх;

3.      Зогсоолын төлбөрийн төхөөрөмжийг байршуулах;

4.      Орон нутгийн төрийн захиргааны байгууллагын баталсан цагийн хуваарийг баримтлах;

5.      Хэрэгжүүлэгч байгууллагад сар, улирал, жилээр үйл ажиллагааны тайлан мэдээ гаргаж өгөх;

6.      Зогсоолын тохижилтийн асуудлыг бүрэн хариуцаж, шаардлагатай засвар, үйлчилгээг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байх;

7.      Зогсоолын ажилчдыг зориулалтын хувцас, хөдөлмөрийн багаж шаардлагатай тоног төхөөрөмж болон бусад техник хэрэгслэр хангах;

8.      Зогсоолыг хашаа, хайсаар хашиж хаахгүй байх.

Төлбөртэй зогсоолын төлбөрийн хэмжээг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 д/ -д “хуульд заасан хязгаар, шаардлагад нийцүүлэн орон нутгийн зарим татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох” гэж, Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах замын чиглэл, замын урт, төлбөрийн хэмжээг Засгийн газар, нийслэл, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах замын чиглэл, замын урт, төлбөрийн хэмжээг тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус тус тогтооногэж,  “Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2-д “Нийслэлд тээврийн хэрэгслийн зогсоолын төлбөрийн хэмжээг ... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулан Засаг даргын захирамжаар тогтоон мөрдүүлнэ” гэж тус тус заасны дагуу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №7/66 тогтоолоор Төлбөртэй зогсоолын төлбөрийн хэмжээг дараах байдлаар тогтоосон.

 

Бүс

Зогсоолын төрөл

Цаг /төгрөг/

1 цаг

2 цаг

2 цагаас дээш

30 мин

60 мин

90 мин

120 мин

120 мин дээш

1

Гудамжны гаднах задгай ил зогсоол

500

1000

1500

2000

Зөвшөөрөхгүй

Гудамж зам дээрх зогсоол

500

1000

1500

2000

Цагийн  500

Төвлөрсөн дотор зогсоол

750

1500

2250

3000

Цагийн 1000

2

Гудамжны гаднах задгай ил зогсоол

300

700

1200

1800

Зөвшөөрөхгүй

Гудамж зам дээрх зогсоол

300

600

900

1200

Цагийн  600

Төвлөрсөн дотор зогсоол

750

1500

2250

3000

Цагийн 1000

Зөвшөөрөгдсөн цагаас илүү хэтрүүлж тээврийн хэрэгслээ зогсоолд тавьсан бол цаг тутамд 3000 төгрөгийн торгууль ногдуулна. /Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам 11.2/

Төлбөртэй зогсоолоор үйлчлүүлэгч нь дараах эрхтэй. /Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам 8 дугаар зүйл/ Үүнд:

1.      Үйлчлүүлэгч нь тээврийн хэрэгслийн техникийн нөхцөл, аюулгүй байдлын шаардлагыг хангасан зогсоолоор үйлчилүүлэх;

2.      Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолтой холбоотой санал, гомдол, хүсэлт гаргах;

3.      Зогсоолын үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл авах;

4.      Үйлчилүүлэгч нь үйлчилгээний төлбөр төлсөн баримт авах.

Төлбөртэй зогсоолоор үйлчлүүлэгч нь дараах үүрэгтэй. /Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам 9 дүгээр зүйл/ Үүнд:

1.      Зогсоолын техникийн нөхцөл, шаардлагыг хангасан галын болон бусад төрлийн аюулгүй, ачаа, даац хэтрээгүй тээврийн хэрэгслийг зогсоолд тавих;

2.      Үйлчилүүлэгч нь зөвхөн зогсоолын тэмдэг, тэмдэглэгээний дагуу тээврийн хэрэгслийг байрлуулах;

3.      Зогсоолын үйлчилгээний хөлсийг төлөх.

Дээр дурдсанаар Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журамд зааснаар төлбөртэй зогсоолоор үйлчлүүлэгч нь зогсоолын төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд журмыг зөрчиж, тавигдсан шаардлагыг биелүүлээгүй тээврийн хэрэгсэлд Замын цагдаагийн газартай хамтран арга хэмжээ авна.

/Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам 11.3/