ГАЗАР ӨМЧЛӨХ ЭРХИЙГ УЛСЫН БҮРТГЭЛД АНХ УДАА БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

  • Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /өргөдөлд тухайн газрын хаяг, хэмжээ, үнэ, нэгж талбарын дугаар, хэдэн хүн хамтран өмчилдөг тухай тодорхой бичиж гарын үсгээ зурсан байна.
  • Газар өмчлүүлэх тухай шийдвэр /эх хувь/
  • Хянан баталгааны дүгнэлтийн хуулбар
  • Кадастрын зураг/эх хувь/
  • Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар
  • Үйлчилгээний хураамж- үнэ төлбөргүй
  • Мэдүүлэг бөглөнө.

Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгч, буцах хуудас /тасалбар/ авна.Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 9 хоногт бүртгэнэ.

 

Эх сурвалж: burtgel.gov.mn