ДААТГУУЛАГЧИЙГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ЖУРАМ БАТАЛЛАА
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах журамыг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр батлагдсан бөгөөд энэхүү журам нь даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд түүний нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн тогтоосон товлолт хугацаанд хамруулах, эрүүл мэндийн даатгалын сангаас урьдчилан сэргийлэх үзлэгийн зардлын төлбөрийг олгохыг зохицуулсан журам юм.
Жишээлбэл 8-34 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх үзлэгийн багцад Биеийн бүрдмэл үзлэг (эмчийн үзлэг, биеийн жингийн индекс, цусны даралт хэмжих, эрсдэлийн үнэлгээний асуумж) нь 10,000 төгрөг, БЗХӨ-ний илрүүлэг (тэмбүү, заг хүйтэн, ХДХВ илрүүлэх шинжилгээ) нь 10,000 төгрөг гэх мэт.,
Мөн 35-45 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх үзлэгийн багцад Биеийн бүрдмэл үзлэг (эмчийн үзлэг, хөхний үзлэг, биеийн жингийн индекс, цусны даралт хэмжих, эрсдэлийн үнэлгээний асуумж) нь 10,000 төгрөг, Зүрхний цахилгаан бичлэг (зүрхний үйл ажиллагааны өөрчлөлт, хэм алдагдалт) нь 8,000 төгрөг гэх мэт., 46-64 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх үзлэгийн багц, 65-аас дээш насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх үзлэгийн багц гэх мэтээр багцуудыг тусгасан байгаа юм.
Энэхүү хавсралтанд заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг төлөх болно. Хавсралтаас дэлгэрэнгүйг харна уу.
Хавсралт:
1. https://www.legalinfo.mn/annex/details/8766?lawid=13751
2. https://www.legalinfo.mn/annex/details/8767?lawid=13751
Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (http://www.emd.gov.mn/ )