ХУВЬЦААГАА ОЛОН НИЙТЭД АНХ УДАА САНАЛ БОЛГОХ (IPO) ГЭЖ БУЙ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Биржийн нэр

Зохицуулж буй дүрэм журам

Гүйцэтгэх захиралд тавигдах шаардлага

1.

Монгол улсын Хөрөнгийн бирж

Компанийн  тухай хууль

81.5.Энэ хуулийн 81.2-т заасан нэр дэвшүүлэх хороо нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

81.5.1.компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон гүйцэтгэх удирдлагад нэр дэвшигчид тавих шаардлагыг тодорхойлж, ур чадвар, мэдлэг, боловсрол, ажлын туршлага зэргийг үнэлэх шалгуурыг тогтоох;

84.3.Дараах этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалд ажиллахыг хориглоно:

84.3.1.хуульд өөрөөр заагаагүй бол төрийн болон нутгийн захиргааны байгууллага, цэрэг, цагдаа, шүүх, прокурорын байгууллагад удирдах албан тушаал хашдаг;

84.3.2.ял шийтгэл эдэлж байгаа

 

Үнэт цаасны бүртгэлийн журам

4.2.2.2. төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, эрх бүхий албан тушаалтан нь холбогдох хууль тогтоомж болон Хорооноос баталсан “Монголын компанийн засаглалын кодекс”-т заасан шаардлага хангасан болон гэмт хэрэгт холбогдож байсан эсэх, тэдгээрийн удирдах чадвар, дадлага туршлагын байдал;

 

Компанийн засаглалын кодекс

6.1.2.1 Гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээ нь түүний ТУЗ-тай байгуулсан гэрээний үндсэн дээр хэрэгжих бөгөөд уг гэрээнд гүйцэтгэх удирдлагын эрх, үүрэг, хэрэгжүүлэх хугацаа, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, цалин хөлс, урамшууллыг тусгасан байна.

 1. Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, цэрэг, цагдаа, шүүх, прокурорын байгууллагад удирдах албан тушаал хашдаггүй байх;

2. Ял шийтгэл эдэлж байгаагүй;

3. Компанийн нэр дэвшүүлэх хороо нь гүйцэтгэх удирдлагад нэр дэвшигчид тавих шаардлагыг тодорхойлж, ур чадвар, мэдлэг, боловсрол, ажлын туршлага зэргийг үнэлэх шалгуурыг тогтооно.

4. Компанийн дүрмэнд Гүйцэтгэх захиралд тавигдах шаардлагыг тусгаж болно.

 

 

2.

Хонк Конгийн Хөрөнгийн бирж

 

 

 

Main Board Listing Rules

Үнэт цаасны бүртгэлийн журам

 

 

 

 

 

 

 

Companies Ordinance

Компанийн тухай хууль

 

 

 

Хонг Конгийн Хөрөнгийн биржид үнэт цаас гаргах үйл ажиллагаанд Main Board Listing Rules буюу Үнэт цаасны бүртгэлийн журмыг баримталдаг байна. Тус журам болон Companies Ordinance /Компанийн тухай хууль/-ийн зохицуулалтыг судалж үзэхэд Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх хороо нь өөрсдийн тавьсан шаардлагад нийцсэн  гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах эрхтэй  байна. Харин тус компани IPO гаргах тохиолдолд гүйцэтгэх захирлын талаарх танилцуулга, мэдээллийг олон нийтэд нээлттэй танилцуулах бөгөөд гүйцэтгэх захирал нь харилцан хамаарал бүхий этгээдийн мэдээлэл болон ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдүүлэг гаргах өгөхийг үүрэг болгодог. Мөн танилцуулга, өгсөн мэдээлэл нь өөрчлөгдсөн даруйд мэдэгдэх ёстой.

Хонг Конгийн Компанийн хуульд гүйцэтгэх захиралд тавигдах шаардлагыг тусгайлан зохицуулаагүй байна.

 

3.

Нью Йоркийн Хөрөнгийн бирж