ХУВИЙН УРИЛГА

    Хувийн урилга гэж Монгол улсад хувийн хэргээр 30 хүртэл хоногоор ирэх гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичгийг хэлнэ. Монгол улсын нутаг дэвсгэрт оршин сууж байгаа Монгол улсын 18 насанд хүрсэн иргэн болон Монгол улсад оршин суугч 18 насанд хүрсэн гадаадын иргэн гадаадын иргэнийг урьж болно.

    Урилга нь бичигдсэн өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хүчинтэй. Урилгыг эх хувиар нь уригдагчид илгээх ба уригдагч нь урилгыг хүлээн авч Монгол улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт холбогдох баримт бичгийн хамт бүрдүүлэн виз авах хүсэлтээ гаргана. 

    Холбогдох материалыг бүрдүүлж өгч Гадаадын иргэн, харьяатын газраас урих гадаадын иргэндээ Хувийн урилгыг авна.

    Уригч нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг сахин биелүүлэх, уригдагчийг Монгол улсад байх хугацаанд түүний аюулгүй байдлыг хариуцах, Монголын ард түмний уламжлал, зан заншлыг хүндэтгэн сахиулах, визийн хугацаанд нь буцаах үүрэг хүлээнэ. Мөн уригдагчийн Монгол улсад байх хугацааны байр, хоол, тээврийн, болзошгүй эмчилгээний болон буцах замын зардлыг бүрэн хариуцна.

 

Эх сурвалж: http://www.immigration.gov.mn/visa/5