КОНТЕНТ НИЙЛҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

Контент нийлүүлэх үйлчилгээний тусгай зөвшөөрлийг Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд, иргэнд олгоно.  Тусгай зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос авах бөгөөд дараах баримт бичгийн бүрдүүлнэ. Үүнд:

-Хүсэлт гаргагчийн ерөнхий мэдээлэл: Улсын бүртгэлд бүртгүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага бол улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатар баталгаажуулсан хуулбар, иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар;

-Тусгай зөвшөөрлийн хүсэлт;

-Тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргагч нь харилцаа холбооны сүлжээ, дэд бүтэц байгуулах, үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн байх ба зах зээлийн нөхцөл байдал, холбогдох хууль, журам, зохицуулалт, нөхцөл шаардлагыг судалж, бизнес төлөвлөгөө боловсруулсан байх;

-Иргэн, хуулийн этгээд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан баримт бичгийн хамт Зохицуулах хороонд ирүүлэх;

-Cанхүү-эдийн засаг, техникийн чадавхи болон мэргэжлийн боловсон хүчний хангалтын талаархи тооцоо, мэдээлэл;

-Хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаархи мэдээлэл /үйлчилгээний хамрах хүрээ, байршил, технологи, үйлчилгээний тарифын санал/.

 

Эх сурвалж: http://crc.gov.mn/contents//raw/8/14/107/togtool-2015-38.pdf