МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН “ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” ТОГТООЛЫН ТАЛААР

2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон тогтоол гаргаж, цаашид үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  асуудлыг судлахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт тус тус даалгасан байна.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Дүрэм шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2005 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 119 дүгээр тогтоолын 3 дахь заалт, “Өвөл, хаврын улирлын хурдан морины уралдааны тухай” Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгосон байна.