ХҮҮХДИЙН ЭСЭН МЭНД АМЬДРАХ ЭРХ

   Хүүхэд төрмөгцөө нэр авах, Монгол Улсын харьяат байх эрхтэй. (Харин хүүхэд гадаадын харьяат болох, гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүүхэд Монгол Улсын харьяат болох асуудлыг Монгол Улсын хууль, олон улсын гэрээгээр зохицуулна.) Мөн хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй.

   Түүнчлэн хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй.Үүнээс гадна хүүхэд төрөөс эмнэлгийн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, асрамж, халамж, хамгааллын үйлчилгээ авах зэрэг эрхтэй.

   Эх сурвалж: Хүүхдийн эрхийн тухай хууль