МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР

    “Монгол цэргийн өдөр”-ийн талаар дараах хууль тогтоомжид хуульчилжээ.

Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ.  (Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1-ийн 4)

   “Цэргийн алба” гэж зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагад Монгол Улсын иргэн цэргийн алба хаах үндсэн үүргийг биеэр гүйцэтгэх, эсхүл цэргийн бүртгэлд байхыг ойлгоно. (Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1)

“Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр” гэж түүхэн болон тодорхой үйл явдалтай холбоотой, нийгмийн тодорхой давхаргыг хамарсан, бүх нийтээр тэмдэглэж заншсан өдрийг хэлнэ. Монгол цэргийн өдөр буюу 3 дугаар сарын 18-ны өдрийг Монгол Улсын хэмжээнд нийтээр тэмдэглэнэ. (Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2,  5 дугаар зүйлийн 5.1.2)