АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГААС ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ БОЛОН ОДОЙ ХҮНИЙГ АЖИЛЛУУЛААГҮЙ ОРОН ТОО ТУТАМД САР БҮР ТӨЛӨХ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО

    Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 111 дугаар тогтоолоор Аж ахуй нэгж байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй болон одой хүнийг ажиллуулаагүй орон тоо тутамд сар бүр төлөх төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон.

    Хөдөлмөрийн тухай хуулийн 111.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас уг тогтоолын хавсралтаар доорх хэмжээг заасан байна. Үүнд: 

Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тоо (бүсээр)

Хөгжлийн бэрхшээлтэй болон одой хүнийг ажиллуулах орон тоог аж ахуйн нэгж байгууллагын нийт ажиллагчдын 25 хүн тутамд 1 гэж тооцох

1.

Улаанбаатар хот, Орхон,

Дархан-Уул аймаг

Тухайн байгууллагад ажиллагчдын дундаж цалингийн хэмжээгээр

2.

Бусад аймаг

Тухайн байгууллагад ажиллагчдын дундаж цалингийн 60 хувиар

   

    Эх сурвалж: www.legalinfo.mn