“ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ” МУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

   МУ-ын Засгийн газар 2019 оны 03 дүгээр сарын 21-ний өдөр Аж ахуйн нэгж, байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулаагүй орон тоо тутамд сар бүр төлөх төлбөрийн хэмжээг баталсан байна. Бүх шатны төсвийн байгууллага, төрийн буюу орон нутгийн өмчит хуулийн этгээдэд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг нийт ажиллагчдын 25 хүн тутамд 1 гэж тооцон ажиллуулах үүрэгтэй юм.

   Аж ахуйн нэгж байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй болон одой хүнийг ажиллуулаагүй орон тоо тутамд сар бүр төлөх төлбөрийн хэмжээ Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул аймгийн хувьд тухайн байгууллагад ажиллагчдын дундаж цалингийн хэмжээгээр, бусад аймгийн хувьд тухайн байгууллагад ажиллагчдын дундаж цалингийн 60 хувиар тооцож төлбөрийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэхээр байна.

   Эх сурвалж: https://www.legalinfo.mn/law/details/14199