ЭРЧИМ ХҮЧНИЙ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ БАРИХ АЖЛЫН ЖУРМЫГ БАТАЛЛАА
Энэхүү Эрчим хүчний барилга байгууламж барих ажлын журмаар Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгийн эх үүсвэр харгалзахгүйгээр эрчим хүчний барилга байгууламж /цаашид “барилга байгууламж” гэж/ барих /барьж байгуулах, шинэчлэл хийх, сэргээн засварлах, өргөтгөх/ ажлыг зохион байгуулах хүрээнд ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулна.
Энэхүү журмын үйлчлэлд барилга байгууламж барих ажлын захиалагч, зураг төсөл зохиогч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч, гүйцэтгэгч иргэн, хуулийн этгээд хамаарна.
Эх сурвалж: https://www.legalinfo.mn/law/details/14397?lawid=14397