НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛИАС

Нийгмийн халамжийн тэтгэвэрийг нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй дараах иргэнд сар бүр олгоно. Үүнд:

1.      эрэгтэй 60, эмэгтэй 55 болон түүнээс дээш настай иргэн;

2.      насанд хүрсэн одой иргэн;

3.      хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн;

4.      тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд;

18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэг.