ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХӨД ЭРХ ОЛГОХ, СУНГАХ ШАЛГАЛТ АВАХ ЖУРМЫН ТУХАЙ
2019 оны 5 дугаар сарын 2-ны өдийн Сангийн сайдын тушаалаар “Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох, сунгах шалгалт авах журам”-ыг баталсан. Энэ журмаар Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд заасан татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох, сунгах, шалгалтыг зохион байгуулах, Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох, эрхийн хугацааг сунгах, эрхийг хүчингүй болгохтой холбогдсон харилцааг зохицуулна.
Татварын мэргэшсэн зөвлөхийн шалгалт нь эрх олгох, эрх сунгах гэсэн хэлбэртэй байх бөгөөд шалгалтыг танхим, эсхүл цахимаар зохион байгуулна. Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох шалгалтыг жилд 2 удаа Улаанбаатар хотод зохион байгуулна. Орон нутагт тухайн аймгийн суралцагчдын хүсэлтийг үндэслэн шалгалтын тов тогтоож, зохион байгуулна. Шалгалтын өмнө иргэн нийгэмлэгээс зохион байгуулагдах “Санхүү болон өртөг, удирдлагын бүртгэл”, “татварын англи хэл” гэсэн сорилын шалгалт өгч, тэнцсэн байна. Татварын бүртгэл 5 цаг, татварын онол-мэргэжлийн ёс зүй 2.5 цаг, хууль эрх зүй 2.5 цаг, санхүүгийн тайлагналын олон улсын стандартын хэрэглээ 3 цагийн аль нэгд 75 ба түүнээс дээш үнэлгээ авсан бол тухайн шалгалт нь 18 сарын хугацаанд хүчинтэй байна.
Эх сурвалж: Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл №18