ЭДИЙН ЗАСГИЙН БҮХ ТӨРЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ САЛБАРЫН АНГИЛАЛ, АНГИЛЛЫН ТОДОРХОЙЛОЛТ

              Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль (2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр баталж, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс даган мөрдөж байна.)-ийн 8  дугаар зүйлийн 8.2 дах хэсэгт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн,  Үндэсний статистикийн хорооны дарга хамтран “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ыг батлахаар зохицуулсан.

            Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын хамтарсан 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 319, А/160 дугаартай тушаалаар Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал, ангиллын тодорхойлолтыг шинэчлэн баталсан бөгөөд  энэ нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд энэ оны  03 дугаар сарын 11-ний өдөр 4267 дугаарт бүртгэгдсэн. 

            Дээрхээс өмнө Сангийн сайдын 2011 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 103 дугаар тушаалаар батлагдсан Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал, ангиллын тодорхойлолтыг даган мөрдөж байжээ.

               Эх сурвалж:  www.legalinfo.mn/law/details/14299