ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДАД ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ ТӨЛӨВШҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

   Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасны дагуу Засгийн газраас “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр баталсан. Тус хөтөлбөрийн зорилго нь хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгуулж, эх орноороо болон Монгол хүн болж төрснөөрөө бахархах бахархлыг тээгч байх, улс орныхоо тусгаар тогтнолын баталгааг нэмэгдүүлж, түүх, соёл, шинжлэх ухааны давтагдашгүй үнэт өвийг үе дамжуулан үлдээх, байгалийн унаган төрхийг хадгалж, экосистемийн тэнцвэрт байдал болон тогтвортой хөгжлийг хангахад оршино.

     Хөтөлбөрийн зорилгыг дараах байдлаар зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ.

  • Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх тогтолцоог боловсронгуй болгох,
  • Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, сурах бичигт эх оронч үзэл, монгол ахуй, өв соёл, зан заншлын агуулга, арга зүйг тусган хэрэгжүүлэх,
  • Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэхэд бүх талын оролцоог хангаж, тэдний үйл ажиллагааг уялдуулах,
  • Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл, ёс зүй, ухамсрыг төлөвшүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах үйл ажиллагааг сурталчлан дэлгэрүүлнэ.

     Хөтөлбөрийг 5 жилийн хугацаанд дараах үе шаттай хэрэгжүүлнэ.

  1. 1-р үе шат: /2019-2022 он/: Хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх тогтолцоог бүрдүүлнэ,
  2. 2-р үе шат: /2023-2024 он/ Эхний үе шатны үйл ажиллагаанд үнэлгээ хийж, эх оронч үзлийг төлөвшүүлэх тогтолцоог бэхжүүлнэ.

 

   Эх сурвалж: Төрийн мэдээлэл сэтгүүл, 2019 оны 09 дүгээр сарын 25 №37 /1090/