ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТАНИЛЦУУЛГА

   Энэ хуулийн зорилт нь Засгийн газрын тусгай сангийн төрлийг тогтоож, эдгээр санг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Хуулийн үйлчлэх хүрээг хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын бүх тусгай сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, удирдлага, зохион байгуулалт болон хяналт тавих харилцаанд энэ хууль үйлчлэхээр зохицуулжээ. Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв сан, Улсын авто замын сан, Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн бүрдүүлэлт, зарцуулалтын онцлогтой холбогдсон харилцааг тусгай хуулиар, нийтлэг харилцааг энэ хуулиар зохицуулна. Тус хууль зургаан бүлэг, 28 зүйлтэй.

   Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

   Эх сурвалж: Төрийн мэдээлэл сэтгүүл. 2019 оны 12 дугаар сарын 20 №48/1101/