ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

   2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 96 дугаартай Монгол Улсын Их Хурлын тогтоолоор Нийгмийн халамжийн тухай хуульд заасан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрд сар бүр бэлэн мөнгөөр олгохоор болсон байна. Хүүхдийн тэтгэмжийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгоно.

   Эх сурвалж: Төрийн мэдээлэл сэтгүүл, 2019 оны 12 дугаар сарын 20 №48 /1101/