СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

   Төрсөн Буюу Үрчилсэн Хүүхдийн Сургалтын Төлбөрийн Хөнгөлөлтөд Хамрагдахад /24.6/   

1.  Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт / "Татвар төлөгч өөрийн цалин хөдөлмөрийн хөлс зэрэг орлого олгогчоос хүлээн авсан орлого, суутгуулсан албан татварын тайлагнах дүнгээ мэдэж байгаа тохиолдолд заавал шаардахгүй. Мөн орлого олгогч буюу суутгагч нь тайлангаа илгээсэн бол татвар төлөгч хувь хүн өөрийн ebarimt аппликэйшнээр нэвтрэн төлсөн албан татварын дүнгээ харах боломжтой. /ebarimt.mn→2019→цахим татвар цэс рүү орно→иргэний үнэмлэхийн QR код уншуулна./

/2 дугаар сарын 15-наас хойш тайлан боловсруулалт цахимаар хийгдэх үед татвар төлөгчийн тайлагнасан орлого, төлсөн албан татвар зөрүүтэй тохиолдолд татвар төлөгч өөрөө хүсэлт илгээж тайлангаа залруулах үүрэг хүлээнэ./" 

2.    Хувь хүний орлогын албан татварын тайлан  /ТТ-06 (a),   ТТ-06 (б) / Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2% хэвлэсэн  байх                  

3.    Сургалтын  төлбөр төлсөн баримт / Сургалтын  төлбөр төлсөн үндсэн баримт, “ebarimt.mn” системд бүртгүүлсэн баримт /

4.    Суралцагчийн сургуулийн тодорхойлолт

5.    Сургалтын төлбөр төлсөн орлогын эх үүсвэрийг нотлох баримт

 

Өөрийн Сургалтын Төлбөрийн Хөнгөлөлтөд Хамрагдахад /24.6/ 

1. Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт / "Татвар төлөгч өөрийн цалин хөдөлмөрийн хөлс зэрэг орлого олгогчоос хүлээн авсан орлого, суутгуулсан албан татварын тайлагнах дүнгээ мэдэж байгаа тохиолдолд заавал шаардахгүй. Мөн орлого олгогч буюу суутгагч нь тайлангаа илгээсэн бол татвар төлөгч хувь хүн өөрийн ebarimt аппликэйшнээр нэвтрэн төлсөн албан татварын дүнгээ харах боломжтой. /ebarimt.mn→2019→цахим татвар цэс рүү орно→иргэний үнэмлэхийн QR код уншуулна./ 2 дугаар сарын 15-наас хойш тайлан боловсруулалт цахимаар хийгдэх үед татвар төлөгчийн тайлагнасан орлого, төлсөн албан татвар зөрүүтэй тохиолдолд татвар төлөгч өөрөө хүсэлт илгээж тайлангаа залруулах үүрэг хүлээнэ./"       

2. Хувь хүний орлогын албан татварын тайлан  /ТТ-06 (a),   ТТ-06 (б) /    Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2% хэвлэсэн  байх /

3. Сургалтын  төлбөр төлсөн баримт / Төлбөр төлсөн баримт болон “ebarimt.mn” системд бүртгүүлсэн баримт   

4. Сургалтын төлбөр төлсөн орлогын эх үүсвэрийг нотлох бусад баримт.

  Оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол татварын шинэчлэн батлагдсан хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдлэх боломжтой болсон. Харин 2020 оны тайлангаа 2021 онд өгөхдөө төрсөн, дагавар, үрчилж авсан, асрамж дэмжлэгт байгаа хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн татвар төлөгчид хөнгөлөлт эдэлнэ.

   Хув хүний орлогын албан татвараас орлого чөлөөлөхөд бүрдүүлэх материалын жагсаалтад байх Иргэний үнэмлэхийн хуулбар, Нийгмийн даатгалын дэвтэр, Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний лавлагааг татварын албанд дээр ирээд ХУР системээс авах боломжтой тул иргэд заавал авчрах шаардлагагүй.

   Эх сурвалж: https://mta.mn/c/view/77115