НОТАРИАТЫН ТУХАЙ ХУУЛЬД ЦАХИМ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ ЗОХИЦУУЛАЛТ НЭМСЭН БАЙНА

   Нотариатын тухай хуульд 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр цахим үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой зохицуулалт нэмсэн байна.

   Нотариатын тухай хуулийн 251.1-т “Танхим нь нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд нотариатын үйл ажиллагаатай холбогдох бүртгэл, мэдээллийн цахим санг бүрдүүлэх бөгөөд хуулиар хориглоогүй мэдээ, мэдээллийг улсын бүртгэл, татварын болон бусад холбогдох байгууллагад цахим хэлбэрээр дамжуулж, харилцан мэдээлэл солилцоно.” мөн хуулийн 251.2-д “Нотариатч нь гэрчилсэн үйлдэл бүрээр цахим бүртгэл хийх, мэдээлэл үүсгэх, санд байршуулах, баяжуулах, улсын бүртгэл, татварын болон холбогдох бусад байгууллагад дамжуулах, лавлагаа, мэдээлэл авах, зуучлах замаар нотариатын цахим үйл ажиллагаа эрхэлнэ.” гэж тус тус заасан. Энэхүү зохицуулалтаас үзвэл нотариат нь гэрчилсэн үйлдэл бүрээр цахим бүртгэл хийж, тэрхүү бүртгэлээ бусад байгууллагад дамжуулах замаар цахим үйл ажиллагаа эрхлэхийг хуулиар зөвшөөрсөн байна.