УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ОЙРЫН ХУГАЦААНД ХУРАЛДУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОЛОО
Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020-05-20-ны өдөр зарлиг гаргаж, Х.Батсүрэнг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир 2020-05-21-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгч, албан хаагчдад танилцуулсан.
Улмаар Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт заасны дагуу хамгийн олон жил ажилласан шүүгч Ч.Тунгалагт Дээд шүүхийн тамгыг үлдээсэн байна.
Цаг үеийн байдалтай холбогдуулан Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнийг яаралтай хуралдуулж, шинээр томилогдох Ерөнхий шүүгчийн нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг чиглэл болгожээ.
Эх сурвалж: https://president.mn/14526/