МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 51-р ТОГТООЛ

[тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай]

Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас  “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар тогтоолоор баталсан “Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийн “Засгийн газрын Хэрэг эрхлэх газар” хэсгийн

Эрхэлсэн түшмэл” гэсэн ангиллын “АА-4” зэрэглэлийн “Албаны дарга, ахлах зөвлөх” гэснийг “Албаны дарга, Засгийн газрын ахлах референт” гэж, “АА-5” зэрэглэлийн “Зөвлөх, ахлах референт” гэснийг “Засгийн газрын референт” гэж, “Ахлах түшмэл” гэсэн ангиллын “АА-6” зэрэглэлийн “Референт” гэснийг “Ахлах шинжээч” гэж, “АА-7” зэрэглэлийн “Ахлах шинжээч” гэснийг “Шинжээч” гэж тус тус өөрчлөхөөр тогтоов.

Мөн хавсралтын “Засгийн газрын Хэрэг эрхлэх газар” хэсгийн “Ахлах түшмэл” ангиллын “АА-8” зэрэглэлийн “Шинжээч” гэснийг хассан байна.

Энэ тогтоолыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

Эх сурвалж: http://www.legalinfo.mn