МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШИД МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, ХАСАХ ЖУРМЫН ТУХАЙ
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/127 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид мэргэжлийн зэрэг олгох, хасах журмыг баталсан байна.
Уг журмаар мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, сургалт арга зүйн байгууллага (цаашид “сургалтын байгууллага” гэх)-ын багшид мэргэжлийн зэрэг олгох, хасахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна. Энэ журам мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, сургалтын менежер, арга зүйч, их, дээд сургуулийг багш мэргэжлээр төгссөн, сургалтын байгууллагад ажиллаж байгаа захирал (цаашид “багш” гэх)-д мэргэжлийн зэрэг олгох, хасахад хамаарна.
Мэргэжлийн зэрэг олгох, хасах” гэж мэргэжлийн зэргийг шинээр олгох, бататгах, бууруулах, хасах үйл ажиллагааг ойлгох бөгөөд Мэргэжлийн зэргийг шатлал алгасуулан олгохгүй.
Түүнчлэн Багшийн албан тушаалын онцлогоос хамаарч мэргэжлийн зэрэгт тавих шалгуур ялгаатай байгаа ба багш, сургалтын менежер/арга зүйч багш, сургалтын байгууллагын захирал багш мэргэжлийн зэрэг тус тус олгоход баримтлах шалгуур үзүүлэлтүүдийг журмаар зохицуулсан байна.
Эх сурвалж: https://www.legalinfo.mn/annex/details/11084?lawid=15443