АШИГТ МАЛТМАЛЫГ БАЯЖУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАГДЛАА

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Дугаар А/155, А/132 тушаалаар “Ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах үйлдвэрийн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм” шинэчлэн батлагдлаа.

Уг дүрмээр Ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллага болон баяжуулах, боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулдаг эрдэм шинжилгээ, зураг төслийн байгууллага, үйлдвэрийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч аж ахуйн нэгж, тэдгээрийн ажиллагсад энэ дүрмийг дагаж мөрдөнө.

Энэ дүрмийн заалтыг зөрчсөн ажилтан, үүрэг даалгавар өгсөн болон геологи, уул уурхайн улсын хяналтын асуудал хариуцсан байгууллагаас зогсоосон ажлыг дур мэдэн явуулсан удирдах болон инженер техникийн ажилтныг дүрмийн заалт зөрчсөнд тооцно.

Дүрмийн заалтыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Зөрчлийн тухай, Эрүүгийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах үйлдвэрийн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Эх сурвалж: https://www.legalinfo.mn/annex/details/11086?lawid=15445