НИЙГМИЙН ХАЛАМЖИД ХАМРАГДАХ ИРГЭНИЙ ХҮСЭЛТИЙГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ХҮЛЭЭН АВАХ, ШИЙДВЭРЛЭХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА

   Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 194 дугаар Тогтоолоор нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, нэмэгдэл, хөнгөлөлтөд хамрагдах иргэн цахим хэлбэрээр хүсэлт гаргах, уг хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх талаар баримтлах журмыг баталсан юм. 
   Иргэн нийгмийн халамжид хамрагдах хүсэлтээ нийгмийн халамжийн нэгдсэн систем буюу “www.ecare.mn” цахим хуудас болон “ecare” гар утасны аппликейшн мөн төрийн үйлчилгээний цахим машин буюу “ТҮЦ машин”-д тус тус хандан хүсэлтээ цахим хэлбэрээр гаргах боломжтой юм. 
   Сум, хорооны нийгмийн ажилтан дээрх 3 системд хандан хүсэлт гаргасан иргэний цахим хүсэлтийг ажлын 3 хоногийн дотор хянан бүртгэж, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагад илгээнэ. Сум, хорооны нийгмийн халамжийн байгууллага нь цахим хүсэлт нь шаардлага хангасан байна гэж үзвэл Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага руу хүргүүлэхюм. Харин иргэний цахим хүсэлтэд хавсаргасан баримт бичиг нь холбогдох хууль тогтоомжид заасан шалгуур, нөхцөлийг хангахгүй байгаа тохиолдолд сум, хорооны нийгмийн ажилтан тухайн иргэнээр зөрчлийг арилгуулж мэдээллийн үнэн, бодит байдлыг хангуулах арга хэмжээ авна. 
   Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, нэмэгдэл, хөнгөлөлтийг иргэнд цахим хэлбэрээр хүсэлт гаргасан өдрөөс эхлэн тооцож олгоно. Харин иргэн нийгмийн халамжид хамрагдах хүсэлтээ цахим хэлбэрээр гаргах боломжгүй тохиолдолд хүсэлтээ холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сум, хорооны нийгмийн ажилтанд бичгээр гаргана. 
Эх сурвалж: https://www.legalinfo.mn/annex/details/11110?lawid=15479